Баян-Өлгий аймагт 39,7 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-22 13:29:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнгөрсөн сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Ковид-19” цар тахлын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор  бүх төрлийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн 2222 зээлдэгч 39 тэрбум 752 сая 423 мянган төгрөгийн зээлийг 1-7 сараар хойшлуулсан байна.

Монголбанкны тус аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр 409 зээлдэгч 20,5 тэрбум төгрөгийн бизнесийн зээл, 644 зээлдэгч 5,2 тэрбум төгрөгийн цалингийн зээл, 757 зээлдэгч 2,7 тэрбум төгрөгийн малчны зээл, 234 иргэн 9,7 тэрбум төгрөгийн 5-8 хувийн ипотекийн зээл, 34 зээлдэгч 742 сая төгрөгийн банкны өөрийн эх үүсвэрээс олгосон ипотекийн зээл, 144 зээлдэгч 940 сая төгрөгийн бусад зээлийн гэрээнд тус тус өөрчлөлт оруулсан ажээ.

Холбоотой мэдээ