Иракийн Фаллужад 20 мянган хүүхдэд эрсдэл учраад байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /ANADOLU/. Фаллужа хотод Иракийн арми, түүний холбоотнууд болон “Лалын улс” террорист бүлэглэлийн хооронд болж буй байлдааны ажиллагааны улмаас тус хотын 20 мянга гаруй хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан анхаарууллаа.
Ирак дахь ЮНИСЕФ-ийн төлөөлөгч Петер Хокинсын мэдэгдсэнээр “Лалын улс”-ын хяналтад байгаа Фаллужа хотод хоол хүнс, эм тарианы нөөц хомсдож байгаа бөгөөд цэвэр ус хүрэлцэхгүй байна.
“Фаллужа болон Ирак даяар хүчирхийлэл үргэлжилсээр байгаа учир хүүхдүүдийг хамгаалах асуудалд бид санаа зовж байна” гэж Хокинс мэдэгдлээ.
Түүний ярьснаар, хүүхдүүдийг байлдааны ажиллагаанд хүчээр татан оролцуулах, гэр бүлийнхнээс нь салгах зэрэг эрсдэлүүд бий болоод байгаа аж.
Мөргөлдөөнд автсан Фаллужа хотоос гарч буй энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг сөргөлдөгч талуудад ЮНИСЕФ уриаллаа.
Иракийн нийслэл Багдад хотоос баруун зүгт 50 орчим км-ийн зайд орших 90 мянган оршин суугчтай Фаллужа хот 2014 оны эхээр “Лалын улс”-ын хяналтад орсон байна.
Г.Доржханд