Зураач Х.Дастан олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-21 13:00:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын зураач Халамханы Дастан АНУ-ын Нью-Йорк хотод болсон «New York Realism» олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртжээ.

Тэрээр үзэсгэлэнгийн «Ногоон ертөнцөөр аялах нь» төрөлд «Алтайн нүүдэл» /Алтай көші/ зургаараа оролцжээ.

Уралдаанд АНУ, Герман, Франц, ОХУ, Казахстан, Узбекистан, Монгол зэрэг орны зураачид оролцсоноос ялагчдыг иргэдийн дунд цахим санал хураалтаар тодруулсан аж.

Холбоотой мэдээ