Таван сая төгрөгийн нэг азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдаж нийт 25.1 сая баримт хамрагджээ. Үүнээс:
- 30 мянган төгрөгийн азтан-22.642
- 100 мянган төгрөгийн азтан-2.262
- Нэг сая төгрөгийн азтан-237
- Гурван сая төгрөгийн азтан-25
- Таван сая төгрөгийн азтан -1 тодров.
Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн нийт 25.167 иргэн азтан болов. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохиролд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн баримт хамрагджээ.