Олимпын наадмыг зохион байгуулах нийт зардлыг тооцоолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-19 13:09:10

ТОКИО. /Nikkei/. Ирэх онд болох олимпын болон паралимпын наадмыг зохион байгуулахад нийт 1.6 их наяд иен буюу 15.4 тэрбум ам.долларын зардал гарна.


Зардлын дийлэнх хэсэг буюу 6.9 тэрбум орчим ам.долларыг “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо даах аж. Үлдсэн зардал болох 6.7 тэрбум ам.долларыг Токио хотын эрх баригчид, 2.1 тэрбум ам.долларыг Японы Засгийн газар гаргана. Үүнээс наадмыг нэг жилээр хойшлуулж, 2021 онд зохион байгуулахаар болсонтой холбоотойгоор үүссэн зардлын хэмжээ 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн наадмын үеэр коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд 929 сая ам.доллар зарцуулах юм байна.


Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ.

Холбоотой мэдээ