“Хаябуса-2”-ын төслийн багт ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-17 17:15:03

ТОКИО. /Kyodo/. “Хаябуса-2” сансрын аппаратаар дэлхийгээс алс оршдог солироос хөрс, хийн дээжийг амжилттай авчирсан төслийн багт Японы ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр гардууллаа.


“Японы Сансар судлалын агентлагийн баг дэлхийн түүхэнд анхны хэмээх тодотгол бүхий олон даалгаврыг амжилттай биелүүлж, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ шагналыг гардуулах үеэрээ мэдэгджээ.


“Хаябуса-2” дэлхийгээс 300 сая гаруй километрийн зайд оршдог солироос авсан дээж бүхий жижиг бортогоо /капсул/ 12 дугаар сарын 6-нд Австралийн цөлд буулгаж чадсан юм.


Уг аппарат 2014 оны 12 дугаар сард “Танэгашима” сансрын төвөөс тээгч пуужингаар хөөрч, 2018 оны зургаадугаар сард “Рюгү” солирт хүрч, 2019 онд хөрсний дээж цуглуулахын тулд хоёр удаа газарджээ. “Хаябуса-2” одоо шинэ даалгавар гүйцэтгэхээр өөр солирыг зорьж байгаа бөгөөд 11 жилийн дараа тэндээ хүрэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ