Арвайхээр сумын Төлөөлөгчид цахимаар хуралдаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-17 16:45:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит II хуралдаан цахимаар хуралдаж байна.

Хуралдааны эхэнд Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг үнэлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталлаа. Тус хөтөлбөрт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой залгамж чанарыг хангах зарчмыг баримталж, орон нутгийн хүн амыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгэм, засаглал, ногоон хөгжлийн бодлого, "Ковид-19" цар тахалтай тэмцэхэд чиглэсэн таван бүлэг, 45 зорилт, 197 арга хэмжээг төлөвлөсөн байна.

Хуралдаанаар сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Соёлтой иргэн-Цэвэр хот” зорилтот жилийн ажлыг үнэлэх, 2021 оныг зорилтот жил болгон зарлах, сумын 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсвийг тус тус хэлэлцэн баталж байна.

Холбоотой мэдээ