Аймгийн Засаг дарга Хархорин суманд ажиллалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-17 18:49:33

1.   Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ сарын 16-ны өдөр Хархорин сумын төрийн байгууллагын дарга, эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр Засаг даргын үүрэгт албанд томилогдсоноос хойших сар гаруй хугацаанд хийж хэрэгжүүлээд байгаа ажлынхаа талаар товч мэдээлэл өгч, алба хаагчдын санал хүсэлтийг сонсон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээө.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийг засварлах, камержуулах, ТҮЦ машиныг шийдэж өгөх, эмнэлгийн түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг УОК-д уламжлахаар болов. Мөн газар тариалангийн талбайд малыг тодорхой өртөг авч оруулж байгаа гэх гомдлын дагуу зарим ААН-ийн удирдлагуудтай утсаар холбогдож, тариалангийн талбайд мал оруулах, үнэ төлбөр авахгүй байхыг санууллаа.

Ирэх онуудад Хархорин сумыг үйлдвэрлэл, газар тариалан, аялал жуулчлал хослуулан хөгжүүлэхээр төсөвт тодорхой хөрөнгө тусгаад байгаагаа аймгийн Засаг дарга уулзалтын үеэр хэлж байв.

 

Холбоотой мэдээ