Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгоно

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-17 14:46:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин 800 жил - түүх, өв соёл” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгууллаа.

Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурлаар Хархорин хотын түүхэн өв соёлыг сурталчлан таниулах, цаашдын хөгжлийн гарц шийдлийг судлан шинжлэх олон бүтээлийг нээлттэй танилцуулсан байна.

УИХ-аас энэ онд баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050"-д тусгаснаар 2021-2030 онд "Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах" аж. Мөн Хархорин хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Холбоотой мэдээ