Төрийн албаны таван шилдэг ажилтан шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-01 03:01:00

Завханд төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан төрийн албан хаагчид шагналаа гардан авлаа.

Тодруулбал Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 33 дугаар тогтоолоор аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга Г.Цэцэгээ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ахлах ажилтан Д.Үнэнхүү, Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаяр, Цагаанчулуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ч.Дамдинпүрэв нар  “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагджээ. Шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Түвшинжаргал гардуулан өгчээ.

Энэхүү шагналыг төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлж төрийн албанд олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж төрийн үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан албан хаагчдад олгодог байна.  

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ