Цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгахыг мэдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-15 17:09:25

Булган /МОНЦАМЭ/ “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Булган салбар сумын Засаг дарга нарт эрчим хүч хязгаарлах хуваарь гаргасан тул сумын цахилгааны нөөц эх үүсвэр бэлэн байлгахыг мэдэгджээ.

            Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2020-2021 оны өвлийн ид ачааллын горимд хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор чадлын дутагдал үүссэн үед хугацаа тодорхойгүйгээр манай салбарын дэд станцаас тэжээлтэй хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах болсон тул сумын нөөц эх үүсгүүрийн бэлэн байдлыг шалгаж, болзошгүй аваар саатал, хөлдөлтөөс урьдчилан сэргийлж, хамтран ажиллах саналыг тус салбарын удирдлага сумын Засаг дарга нарт илэрхийллээ.

“ЭБЦТС” ТӨХК-ийн дэд станцаас эрчим хүчээр хангагддаг Хутаг-Өндөр сумын цахилгаан дамжуулах шугамын хэрэглэгч болох Баян-Агт, Хутаг-Өндөр, Сайхан сум, Сайхан-Овоо баг, Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант суманд 14.00-16.00, 20.00-22.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийх аж. Мөн тус компанийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын цахилгаан дамжуулах шугамаас тэжээлтэй Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант, Эрдэнэбулган сумын хэрэглэгчдийг 12.00-14.00, 16.00-18.00, 20.00-22.00 цагийн хооронд эрчим хүчээр хязгаарлах хуваарь гаргасан байна.

Холбоотой мэдээ