АНУ өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр сууриа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-05-31 16:18:45

МОСКВА. /Sputnik/. Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагт тооцогддог АНУ энэ байр сууриа Хятадын Хонконг болон Швейцарьт алдлаа.

“IMD-Дэлхийн өрсөлдөх чадварын төв” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, Хятадын Хонконг, Швейцарь болон АНУ өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийд эхний гуравт орсон бол Сингапур, Швед, Дани, Ирланд, Нидерланд, Норвеги болон Канад удаалжээ.

АНУ-ын эдийн засаг өнгөрсөн гурван жил дараалан өрсөлдөх чадвараараа нэгдүгээрт жагсч байсан юм.

“IMD” судалгааны төв нь эдийн засгийн үзүүлэлт, засгийн газар ба бизнесийн үйл ажиллагааны үр нөлөө болон дэд бүтэц гэсэн дөрвөн гол үзүүлэлт дээр үндэслэн 340 гаруй шалгуураар үнэлж 1989 оноос хойш эдийн засгийн өрсөлдөх чадвараар нь дэлхийн улс орнуудыг эрэмблэн жагсаасаар иржээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ