Франкфурт руу хоёр удаа нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сард багтаан гурван удаа тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн ч нэмэлт нэг нислэг үйлдэхээр болсон байна.
Гадаадад байгаа иргэдээс ирүүлсэн хүсэлт болон цаг үеийн шаардлагын улмаас дахин нэг нислэгийг нэмж нийт дөрвөн нислэг үйлдэхээр болжээ.
Тодруулбал, 12 дугаар
сарын 16-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын 17-нд УБ-Франкфурт, 12 дугаар сарын
20-нд УБ-Токио, 12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг
үйлдэж, 720 иргэнээ татан авахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас
мэдээллээ.