Алжирын Ерөнхийлөгч эдгэрч байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-12-14 12:40:58

АЛЖИР. /DW/. Алжирын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббон коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсны дараа Германыг зорьсноосоо хойш хоёр сар орчмын дараа анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.


Өдгөө 75 настай А.Теббон үндэсний телевиз болон “Twitter” хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ биеийн байдлаа сайжирч байгааг онцлоод, эх орондоо тун удахгүй эргэн очно гэдгээ тэмдэглэн хэлжээ.


Алжирын Ерөнхийлөгч 10 дугаар сарын дундуур Францын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ хамгийн сүүлд олны өмнө харагдсан бөгөөд 10 дугаар сарын 28-нд Германыг зорьж, эмнэлэгт хэвтжээ. Хожим Алжирын эрх баригчид түүнийг халдвар авсан талаар мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ