Сайжруулсан түлшний үнийг дахин хямдалж 937 төгрөг болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар, өмнө нь 50 хувиар бууруулаад байсан шахмал түлшний үнийг 75 хувь болгон бууруулж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ.
"Засгийн
газрын шийдвэрээр аж ахуйн нэгж, айл өрхүүдээ бодсон түүхэн шийдвэр гаргалаа. Сайжруулсан түлш нэг тн нь 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгаад удаагүй байна. Нэг тонныг нь 37,5 мянган төгрөг
болгон буурууллаа. Ингэснээр сайжруулсан түлш нэг уут нь 937 төгрөг болж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг "Эрдэнэс-Тавантолгой" компани гаргаж байгаа. Өмнө 50 хувь хөнгөлөхөд 46 тэрбум төгрөг гаргасан. Дахиад 23 тэрбум гээд нийт 69 тэрбум төгрөгийг тус компани хариуцахаар болж байна" гэлээ.