Шинжилгээний хариу “сөрөг” гарсан ч цагийн дараа халдвар авах эрсдэл бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний шинжилгээгээр “сөрөг” гарсан ч олон нийтийн дунд орсноор цагийн дараа ч халдвар авах эрсдэлтэй. Тиймээс халдваргүй гарлаа гэж тайвширч болохгүйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулж байна.
Иймд өнөөдрийн
хэвлэлийн хурлын үеэр “Амьдралын шинэ хэв маяг” хөтөлбөр хэрэгжүүлэн цар
тахалтай амжилттай тэмцэж байгаа Япон орны туршлагыг танилцуулж буйгаа хэлсэн
юм.
Энэ нь агааргүй орчинд орохгүй, олон хүн
цугласан газраар явахгүй, хүнтэй ойр зайнаас харилцахгүй байх зарчим барьж,
эдийн засгаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангасан жишээ юм. Үүнд аж ахуйн нэгж,
иргэдийн хариуцлага нь коронавирусээс сэргийлэх вакцинтай адилтгах арга гэж
үзэж буйг Д.Нарангэрэл онцоллоо.
Япон улс
коронавирус гарсан эхний үед хэсэгчилсэн хөл хорио тогтоож, олон нийтийн болон сургууль,
цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Тухайн
орчинд хөл хорьж, ойрын харилцагчдыг тогтооход анхааран, лабораторийн шинжилгээг зөвхөн голомт дагуулж хийж
байгаа.
Лабораторийн
шинжилгээгээр “сөрөг” гарсан нь тухайн цаг мөчийг баталж байгаа хэрэг. Магадгүй
цагийн дараа олон нийтийн газраар яваад вирус халдах боломжтой тул баталгаа биш.
Иймд шинжилгээнээс илүү амны хаалт зүүх, ариун цэвэр сахихыг тэрбээр зөвлөв.