Түр болон тусгайлсан заавар мөрдөхийг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх даваа гаригаас нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа.
Ингэхдээ аж
ахуйн нэгж байгууллагууд нийтлэг болон түр журмыг баримтлана. Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс
бусад байгууллага 07:00-22:00 цагт
үйл ажиллагаагаа явуулна.
“НЗД-ын захирамжид байгууллагууд хугацааны хязгаарлалтад нийцүүлж цагийн хуваарийг өөрсдөө баталж мөрдүүлнэ гэж заасан. Энэ нь бүх аж ахуйн нэгж 07:00-22:00 цагт ажиллана гэсэн үг биш. Байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ” гэж ЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ.
Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээний газарт тусгай нөхцөл шаардаж, нийтлэг
түр журмыг баталжээ.
Хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа
явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх нийтлэг түр журмын зааврыг
баримтлахыг анхаарууллаа.
Ирэх даваа гарагт аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайг цэвэрлэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд харагдахуйц газар QR код байрлуулах, ариутгал халдваргүйтэл хийсний дараа үйл ажиллагаагаа эхлэх боломжтой юм.