Дипломат ажилтнуудын визгүй зорчих эрхийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-11 14:55:50

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Америкийн дипломат паспорт эзэмшигчдийн визгүй зорчих эрхийг цуцалж буйгаа Хонконгийн Засгийн газар мэдэгдлээ.


БНХАУ АНУ-ын эсрэг хариу хориг арга хэмжээ авсны дараа Хонконгийн эрх баригчид ийм алхам хийжээ. Энэхүү арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдэлд дурдсан байна.


Одоо АНУ-ын дипломат паспорт эзэмшигчид Хонконгт очихоосоо өмнө заавал виз авах шаардлагатай болж байна. Тэдний визийн мэдүүлгийг БНХАУ-ын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт хүлээн авах аж.


Хууль тогтоогчдынх нь эрхийг хязгаарласны хариуд БНХАУ АНУ-ын зарим албан тушаалтан болон төрийн бус байгууллагын ажилтнуудад хориг арга хэмжээ авч байгааг тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуан Чуньин 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн юм. Хонконгт дэг журам тогтоохын тулд Бээжингийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбогдуулан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны 14 гишүүнийг АНУ-ын Сангийн яам даваа гарагт хар жагсаалтад оруулсан юм.


Холбоотой мэдээ