Стандартыг цахимаар худалдаж авдаг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар www.estandard.gov.mn цахим хуудсаа бүрэн шинэчилж, цахимаар стандарт худалдаж авах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх ажлын хүрээнд уг ажлыг харэгжүүлсэн байна.
Аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандарт авахдаа заавал өөрийн биеэр ирж худалдаж авдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хэн ч бай, хаанаас ч хүссэн үедээ интернэтээр холбогдоод худалдан авалт хийх боломжтой болж байна.