АНУ-ын Либертари нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-05-31 11:50:01

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Либертари намаас Нью-Мексико муж улсын захирагч Гари Жонсоныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ.

Өнгөрсөн ням гарагт Флорида муж улсад болсон намын хурлын үеэр санал асуулга явуулан Жонсоныг нэр дэвшигчээр сонгосон байна.

Либертари нам нь цомхон бүтэцтэй засгийн газрыг илүүд үздэг юм. Жонсоны хувьд 2012 онд тус намаас нэр дэвшиж байсан ч бүх нийтийн сонгуулиар ердөө нэг хүрэхгүй хувийн санал авч байжээ.

Саяхан явуулсан санал асуулгын дүнг үзвэл, түүнд оролцогчдын  60 орчим хувь нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намаас дэвшигч Хиллари Клинтон нарт таагүй ханддаг болохоо илэрхийлжээ.

Харин энэ сарын 18-нд “Fox News” сайтын явуулсан санал асуулгад оролцогчдын 42 хувь нь Трампыг, 39 хувь нь Клинтоныг дэмжсэн бол 10 хувь нь Жонсоныг дэмжжээ.

Үүнээс үзвэл, Жонсоны хувьд ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал бага байна. Гэхдээ тэрбээр Трамп болон Хиллариг нарт дургүй хүмүүсийн саналыг авахыг зорьж байгаа аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ