Дорноговь, Дархан-Уул аймгаас оюутнуудаа татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-09 21:20:55

Дорнод /МОНЦАМЭ/. Дорноговь, Дархан-Уул аймагт суралцаж байгаа оюутнуудаа өнөөдрөөс татан авч эхэллээ. Онцгой комиссын 67-р хуралдаанаас ийнхүү шийдвэрлэсэн байна.

Одоогийн байдлаар Дорноговь аймагт Дорнодын харьяат 110 оюутан байгаа юм. Эхний ээлжинд шинжилгээнд хамрагдсан 67 оюутныг аймгаас хоёр автобус гарган авчрах юм. Харин Дархан-Уул аймагт байгаа 10 оюутныг, Улаанбаатар хотоос Хөгжим бүжгийн коллежийн сурагч хүүхдүүдийг мөн татан авахаар болсон байна. 


Холбоотой мэдээ