Өмнөх сонгуулийн гол өрсөлдөгч нар дахин нэр дэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-30 19:42:16

2016 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд өгч байгаа. Дундговь аймгийн хувьд өмнөх сонгуулийн гол өрсөлдөгч нар энэ удаад дахин нэр дэвшжээ.

Намуудын дэвшүүлснээр УИХ-ын 16 дугаар тойрог буюу Дундговь аймагт МАН-аас МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Дундговь аймгийн МАН- ын хорооны дарга С.Амарсанаа, АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАХН-аас Гаалийн Ерөнхий газрын дарга асан, Дундговь аймгийн МАХН-ын хорооны дарга О.Ганбат, Тусгаар тогтнол, Эв нэгдэл эвслээс Улсын 2-р төв эмнэлэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, доктор Ц.Нармандах нар өрсөлдөхөөр болсон байна.  Б.Амарсанаа, Б.Наранхүү, О.Ганбат нарын хувьд өмнөх сонгуулийн гол өрсөлдөгч нар байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин нэр дэвшжээ.

Үүн дээр бие даан нэр дэвшигчид нэмэгдэнэ. Бие даан нэр дэвшихээр хошууч генерал Б. Баярмагнай, аймгийн ИТХ- ын дарга С.Буджав, “Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболор нар хуулийн дагуу 801- ээс дээш дэмжигчдийн гарын үсэг цуглуулжээ.

2012 оны сонгуульд Дундговь аймгийн тойрогт 8 нэр дэвшигч өрсөлдөж байсаны хоёр нь бие даан нэр дэвшигч байсан. Энэ удаад бие даан нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн байна. Орон нутгийн сонгуульд ч бие даагчдын тоо харьцангуй олон байгаа юм.

 

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ