Дорнод аймгаас Улаанбаатар хот руу 134 иргэн явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-03 19:10:02

Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 966 иргэн ирээд байна. Тодруулбал, 12-р сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар-Чойбалсан хот чиглэлд 316 зорчигчтой найман автобус, Улаанбаатар-Баян-Уул сум чиглэлд 24 зорчигчтой нэг автобус, Улаанбаатар-Дашбалбар сум чиглэлд 36 зорчигчтой нэг автобус зорчжээ. Түүнчлэн хувийн унаагаар 590 иргэн нэвтэрсэн байна. Харин 134 иргэн Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явжээ.  

Сумд Улаанбаатараас ирсэн иргэдээ хүлээн авч, тусгаарлалтын дэглэм сахих ёстой айлуудын хашаа, хаалган дээр тэмдэглэгээ байршуулж, холбогдох байгууллагууд хяналт тавьж байна. Иргэдийг нэвтрүүлэхдээ зөвхөн Дорнод аймгийн харьяалалтай, оршин суух бүртгэлтэй иргэн, PCR шинжилгээг Улаанбаатар хотод заавал өгч, шинжилгээний хариу нь сөрөг гарсан, тухайн шинжилгээг Дорнод аймаг руу хөдлөхөөс 48 цагийн өмнө өгсөн байх, шинжилгээний хариу, иргэний үнэмлэхээ биедээ авч явах ёстой юм. 

Холбоотой мэдээ