Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын 100 дахь км-ийг угсарлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-12-02 14:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 100 дахь км-ийг угсарлаа. 

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замчид 11 дүгээр сарын 30-нд  4000 дахь үеэ угсарч нийт 100 километр зам тавьж дуусгалаа.

Уг ажлыг жил хүрэхгүй хугацаанд УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон болон Замын 2,3,4 дүгээр ангийн замчид хийж гүйцэтгэжээ. Өвлийн хүйтний эрч чангарч байгаа ч төмөр замчид бэлтгэл ажлаа сайтар хангасны дүнд ийнхүү урт замыг тавьж урагшлуулсаар байна. 


Холбоотой мэдээ