Түргэн оношилгооны цэгт 167 135 хүн шинжилгээ өгөөд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-11-30 12:47:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр долоон өвчлөл илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 17 тохиолдлоор буурсан таатай мэдээтэй байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын ийнхүү мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд есөн голомтод 408 хүн өвчилсөн. Энэ хүмүүсийн ойрын хавьтал 4 142 хүнийг хяналтдаа авч, тандалт судалгаа хийж байна.


ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний хоёр баг нийслэлийн голомтын 160 мкв талбайг ариутган халдваргүйжүүлэв. Мөн Архангай аймгийн Батцэнгэл сум, Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж 462 хүний шинжилгээг хийгээд байна. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус илрээгүй. 


Улсын хэмжээнд түргэн оношилгооны цэгт 167 135 хүн шинжилгээ өгснөөс 118 986 хүний шинжилгээ сөрөг гарсан. 


Тусгай дугаарын гурван утсанд 24 цагийн хугацаанд 6 451 хүн хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан. Мөн ЭМЯ-ны 323002 утсанд 381 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан” гэдгийг дурдлаа.



Холбоотой мэдээ