Шинжилгээний цэгт очих боломжгүй иргэд дуудлага өгч үйлчлүүлж болно

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-29 17:23:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд гурван газарт шинжилгээ авах байнгын цэгийг өнөөдрөөс эхлэн ажиллуулж байна.

Энэхүү байнгын цэгүүдийг шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг хамруулах зорилгоор зохион байгуулан ажиллуулж байгаа юм. Тухайлбал түргэвчилсэн оношлуурын шинжилгээг өнөөдөр 15:00-20:00, маргаашнаас 10:00-20:00 цагийн хооронд авах аж. Шинжилгээ авах цэгүүд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Төмөр замын клуб, "Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-ын зааланд тус тус байрлаж байна. Түүнчлэн шинжилгээний цэгт очих боломжгүй иргэд 95-900-103, 95-916-103 тусгай дугаарт хандаж дуудлага өгч үйлчлүүлэх юм байна. Сүхбаатар сумын иргэдийг дээрх цэгүүд дээр очиж шинжилгээндээ хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос хүслээ. Мөн иргэд шинжилгээнд хамрагдахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг онцгойлон анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ