Кино театрын барилга энэ оны сүүлээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-30 01:05:17
oyuka_hu@yahoo.com

Энэ оны дөрөвдүгээр улиралд Орхон аймагт “Эрдэнэт өргөө” кино театр ашиглалтад орно. Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Нью тур сафарис” ХХК гүйцэтгэнэ. Уг компани “Өргөө” кино театрыг ажиллуулдаг ажээ.

Орхон аймгийн ИТХ-ын 2011 оны тогтоолоор  кино театртай болохоор шийдвэрлэсний  дагуу 2013 онд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж барихаар болсон. Тухайн үед барилгын зураг төсвийг “Макс констракшн” ХХК гаргаж Канад технологиор барихаар төлөвлөсөн боловч орон нутгийн нөхцөлд шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар цуцалсан. Дараа нь төмөр бетонон хийцтэй болгож зуруулсан бөгөөд барилгын ажил 50 гаруй хувьтай болох үед гүйцэтгэгч компани гэнэт гэрээгээ зөрчиж ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймд аймгийн ИТХ 300 хүний суудалтай кино театрын барилгыг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр хувьчлах шийдвэр гаргасан. Ингээд тендерийг хоёр удаа зарлаж байж “Нью тур сафарис” ХХК шалгарчээ. Гэхдээ уг компани орон нутагт, анх зарцуулсан 1.2 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаанд төлж барагдуулахаар  гэрээ байгуулсан байна.

                                                                                                             Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ