Буриадад халдварын тохиолдол буурахгүй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-11-25 20:09:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад “COVID-19”-ийн халдварын тохиолдол буурахгүй, нэмэгдсээр байна.

Тус улсад 11 дүгээр сарын 24-25-нд шилжих хугацаанд батлагдсан коронавирус халдварын тохиолдол 17832 хүн байгаагаас өнгөрсөн хоногт 263 хүн халдвар авчээ.

Нийслэл Улаан-Үд хотод 10063 тохиолдол бүртгэгдээд байгаагаас өнгөрсөн хоногт 145 хүн шинээр өвчилсөн байна. Нийт эдгэрэлт 12439 хүн, үүнээс өнгөрсөн хоногт 356 хүн эмчлэгдэн эмнэлэгээс гарчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвараар 11 хүн эндсэн бөгөөд тус улсад халдварын тархалт эхэлснээс хойш нийт 388 хүн коррнавирусээр нас бараад байна

Холбоотой мэдээ