Германд устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-11-24 16:02:11

БЕРЛИН. /CNN/. Германы “Siemens” компани, “Deutsche Bahn” төмөр замын оператор компани хамтран устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Ийм технологи нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.


Хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, галт тэрэгний туршилт 2024 онд эхэлж, нэг жил үргэлжлэх ажээ. Уг галт тэрэг нь дээд тал нь 160 км/цаг хурдлах хүчин чадалтай байх бөгөөд 15 минутын дотор цэнэглэгдэх гэнэ. “Mireo Plus H” нэртэй галт тэрэг Германы Баден-Вюртемберг муж дахь гурван хотын хооронд зорчих ажээ.


“Устөрөгчийн хөдөлгүүр бүхий галт тэрэг жилд 330 тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ” гэж “Siemens”, “Deutsche Bahn” мэдээлжээ. 

Холбоотой мэдээ