Хоногт 400-500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-24 15:41:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд Арвайхээр хотыг дайран гардаг А0301, А0302 замаар  хоногт 400-500 тээврийн хэрэгсэл зүүн, баруун тийш зорчин өнгөрч байна.

Тэдгээр зорчигчдоос Арвайхээр хотын төвд бууж, дэлгүүр хоршоо хэсэх явдал гарч байгаа учраас цагдаагийн хамгаалалт бүхий машинаар цуваа үүсгэн нэвтрүүлж байгаа юм. Ингэхдээ дамжин өнгөрч байгаа жолооч нарыг шинжилгээний бичгийг нь шалгаж, 5-15 машиныг нэг цуваа болгон явуулж байна.

Хүнс, нүүрс тээвэрлэлтийн том тэргүүд аймгийн төвд нэг удаа зогсон шатахуунаа цэнэглэдэг бөгөөд энэ үеэр машинаасаа бууж бусадтай харилцаа үүсгэх асуудал гарч байгаа учраас цагдаагийн хяналт дор нэвтрүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ