"Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ"-ний баг 47871 хүнд 4 төрлийн үйлчилгээ үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-24 15:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  "Монгол Өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн багтай хамтран "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ"-г амжилттай хэрэгжүүлж байгаа юм.


“Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” багийнхан 2020 оны 10 дугаар сарын 6-наас 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаанд эрсдэлт нөхцөлд байгаа 35 хүүхдийг илрүүлж, 72 цагийн дотор хариу арга хэмжээ авч ажиллажээ.



Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн хороодын хамтарсан багийн гишүүд, Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд, багш, эцэг эхчүүд болон албан байгууллагуудын захиалгаар нийт 47871 хүнд, 4 төрлөөр үйлчилсэн байна.



Үүнд: Олон нийтийг мэдлэгжүүлэх, үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг буюу эрсдэлт орчинг илрүүлэх зэрэг үйлчилгээ багтдаг юм байна.


Ташрамд мэдээлэхэд, К“COVID-19” халдварын хөл хорио тогтоосонтой холбоотой “Хүүхэд хамгааллын үйлчилгээ”-ний багийнхан иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.



Холбоотой мэдээ