Олимпын зөвлөлийн цуврал цахим хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-19 10:01:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос аймаг, дүүргийн Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд "Олимпын зөвлөлүүдийн цуврал цахим уулзалт-хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулахаар шийдвэрлэв.


Цахим уулзалт-хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 14:00 цагт дор дурдсан сэдвийн хүрээнд өрнөх юм.


Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого, Спорт, олимпын хөдөлгөөний мэдээ, мэдээлэл, Цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай, "COVID-19" ба дархлаагаа дэмжих тухай гэсэн сэдвүүд байх юм байна

Холбоотой мэдээ