"Мерекс", "Гермес Центр"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-18 20:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 18-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 154,223,775.70 төгрөгийн үнийн дүнтэй 3 сая хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Мерекс" (MRX+15.00%) болон "Гермес Центр" ХК (HRM+12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-7.37%) болон "Адуун Чулуун" ХК (ADL-5.16%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн нийт 3192 нэгж эрхийг  334.752 төгрөгөөр арилжсан байна. 

ТOP-20 индекс 0.63 хувиар буурч, 17478.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,577,997,583,052.72 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ