Нийтийн тээврээр 73 мянга орчим хүн зорчив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтийн тээврийн хэрэгслээр 72802 хүн зорчжээ.
Өнөөдрөөс хувийн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг хатуу хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 7:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болсон. Өнөөдөр 92 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцжээ.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй
автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр ээлж бүрт 19 эцсийн
зогсоол, 10 дундын зогсоолд тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж хийж байгаа
юм.