Сэлэнгэ аймгийн зургаан иргэн Архангай аймаг руу нэвтрэхийг завджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-18 16:25:40

Архангай /МОНЦАМЭ/. 11-р сарын 18-ны шөнийн 01.00 цагийн орчимд Архангай аймгийн Цагаан давааны постоор нэвтрэхээр завдсан Starex маркийн автомашинтай зургаан хүнийг саатуулжээ. Тухайн иргэд Сэлэнгэ аймгаас 14-ний өдөр хулгайн замаар гарч аймаг руу нэвтрэх гэж байсныг ийнхүү саатуулсан байна.

Эрүүл мэндийн тандалтаар ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд тус иргэд халдвартай бүсээс ирээгүй нь тогтоогджээ. 

Эдгээр иргэдийг Цэцэрлэг хотын “Тамир” буудалд тусгаарласан байна.

Холбоотой мэдээ