Дотоодын бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын Шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт төсвийн захирагч нарт дотоодын бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа.
/COVID-19/ халдварын цар тахалтай хамт эдийн засгаа унагах бус сэргээж байх шаардлагатай гэдгийг онцоллоо. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг ягштал даган мөрдөж байгаа Монгол Улсын ард, иргэддээ талархал илэрхийлье гэлээ.