БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг видео бага хурлын хэлбэрээр зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-17 11:03:26

МОСКВА. /TASS/. БРИКС-ийн орнуудын удирдагчдын (Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ) дээд хэмжээний уулзалт мягмар гарагт болно. Цар тахлын улмаас видео бага хурлын хэлбэрээр зохион байгуулах уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даргалан явуулна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Уулзалтын үеэр БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцоно. Түүнчлэн БРИКС-ийг даргалах хугацаанд ОХУ-ын хийсэн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэхээс гадна, 11 дүгээр сарын 21-22-нд “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан байр сууриа тулган нийлүүлнэ.


Уулзалтын дараа Москвагийн тунхаглал болон хэд хэдэн баримт бичгийг батлах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ