Берлин рүү 2 удаагийн карго нислэг үйлдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-11-17 09:21:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатарын чиглэлд энэ сарын 15-нд, мөн  16-нд ХБНГУ-ын нийслэл Берлин рүү карго нислэг үйлдээд байна. Нислэгээр эмнэлгийн тоног төхөөрөмж болон түргэн оношлуур зэргийг тээвэрлэж байна. 

“УБТЗ” ХНН-ийн галт тэрэг бүх чиглэлд 15.7 тонн ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг 172 тээврийн хэрэгслээр хатуу хяналт дор хэвийн тээвэрлэж буй талаар ЗТХЯ-наас мэдээллээ. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед тус яамны харьяа байгууллагууд: ИНЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “АТҮТ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ зэрэг газрууд байнгын бэлэн байдалд, салбарын бүх байгууллага ажлын байр болон байгууламжууд, тээврийн хэрэгсэлд тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй, авто замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд саадгүй зорчиж буйг мэдээллээ. 


Холбоотой мэдээ