Дархан-Уул аймагт коронавирусний нэг тохиолдол батлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-17 14:29:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, хойд бүсийн аймгуудад цагдаа, хүчний байгууллагын хүч нэмэхээр шийдвэрлэжээ. Учир нь Дархан-Уул аймагт шинэ коронавирусний нэг тохиолдол батлагдсан байна. 


Тухайн батлагдсан тохиолдол нь худалдааны бизнес эрхэлдэг хүн байсан тул Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоож, 00.00 цагаас тэг зогсолт хийсэн гэдгийг УОК-ын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр УОК-ын дэд дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэв. 


Тус аймаг 88 мянган хүн амтай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 10 орчим хувийг шинжилгээнд хамруулаад байна.

Холбоотой мэдээ