БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-13 16:23:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас өнөөдөр БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдлээ. Гэхдээ энэ удаагийн нислэгээр иргэдээ татан авахгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, бусад импортын техник төхөөрөмж хүлээн авах аж.

УОК-ын шийдвэрээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэгийг цуцалж хойшлуулаад байгаа юм. Тодруулбал, энэ сард тусгай үүргийн 10 нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан ч одоогийн байдлаар 4 нислэг хийгээд байна. 

Одоогоор манай улсаас 106 удаагийн тусгай үүргийн нислэгээр 20 582 иргэнийг эх орондоо татан аваад байна. Мөн ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар 6599 хүнийг зохион байгуулалттай татан авч, нийт дүнгээр одоогийн байдлаар 27 181 иргэнийг Монгол Улс татан авсан. 

Энэ 11 дүгээр сарын байдлаар 4 удаагийн нислэг үйлдэж 602 иргэнийг татан авснаас нийт ирсэн иргэдийг дотор нь ангилбал:

  • бага насны хүүхэдтэй 46, 
  • 24 хүн эрүүл мэндийн шалтгаантай,
  • 20 өндөр настан,
  • 512 иргэн бусад шалтгаанаар ирээд байна.

Бусад шалтгаантай гэсэн иргэдийн тоо сүүлийн нислэгүүдэд нэмэгдэж, энэ сард татан авсан иргэдийн 85 хувийг эзэлж буй талаар ОБЕГ-аас мэдээлж байна. 


Холбоотой мэдээ