Индонезид хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгтнүүдийг цаазална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-26 13:27:50

ЖАКАРТА. /ВВС/. Индонезид хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг цаазаар авах болон химийн бодис хэрэглэн тайган болгох тухай хуулийг баталжээ.

Сүүлийн үед бага насны хэд хэдэн охидыг хүчирхийлсэн, тэр дундаа хамгийн сүүлд 14 настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн гэмт хэрэг гарсантай холбоотойгоор ийм хууль гаргасан байна.

Хүүхдүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх болсноос үүдэлтэй нөхцөл байдлыг арилгахын тулд ийм хууль гаргасан гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгджээ.

Өмнө нь насанд хүрсэн хүнийг болон хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял оноодог байжээ. Үүнээс гадна хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийн биед суллагдсаных нь дараа цахим хяналтын төхөөрөмжийг бэхлэх ажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ