Гар ариутгах бодисыг хүүхдээс хол тавихыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-13 12:25:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорионы дэглэмийн үед иргэд гэртээ байхдаа бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа  сайжруулах хэрэгтэйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

 

Тэрбээр, “Ялангуяа гар ариутгах халдваргүйтгэлийн бодисыг хүүхэд ууж хордох явдал гарч байна. Тиймээс ариутгалын бодисыг хүүхдээс хол, харанхуй газарт тавих хэрэгтэй. АНУ, Иран зэрэг улсад хордлогын шинж тэмдгээр хордож байсныг тухайн үед өмнө нь мэдээлж байсан. Тиймээс хүүхдийн гар хүрэхгүй, харанхуй газарт тавихыг зөвлөж байна” гэв.

 

Мөн тэрбээр иргэдийг цаасан мөнгөтэй харьцахаас татгалзах, бээлий өмсөх, дэлгүүрээс хүнсний бараа худалдан авахдаа карт хэрэглэж байхыг зөвлөлөө.

 

Түүнчлэн ЭМЯ-наас гэртээ байгаа иргэддээ өгөх зөвлөмж гаргасныг хүргэж байна.

• Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх

• Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах

• Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах

• Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)

• Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах

• Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох

• Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах

• Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх

• Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах

• Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх

• Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах

• Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох

• Ургийн бичиг хөтлөх

• Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх

• Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх

• Жингийн илүүдлээс сэргийлэх

Холбоотой мэдээ