Буриадын анхны ерөнхийлөгч таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Коmmersant/. ОХУ-ын
Бүгд Найрамдах Буриад Улсын анхны Ерөнхийлөгч Леонид Потапов 85 насандаа таалал
төгсжээ. Өмнө нь тэрбээр коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн
тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
“Леонид Васильевич
Буриад улсад амьдралаа зориулж, хамгийн хүнд хэцүү цаг үеүдэд тус бүс нутгийг
удирдах он жилүүдэд Буриадыг бүхий л чиглэлд дэвшилтэт хөгжилд хүргэж чадсан. Ерөнхийлөгчийн
бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа ч тэрбээр Буриад улсын сайн сайхны
төлөө зүтгэж явсан нэгэн юм” хэмээн Буриадын Засгийн газрын нэрийн өмнөөс
эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэлд дурджээ.
Леонид Потапов нь
1994 онд бүх нийтийн сонгуульд ялж, Бүгд Найрамдах Буриад Улсын анхны
ерөнхийлөгч, засгийн газрын дарга болж байсан бөгөөд энэ албан тушаалд тэрбээр
гурван удаа сонгогдож байсан аж. Сүүлийн жилүүдэд Потапов Буриадын шинжлэх
ухааны төвд ажиллаж байжээ.