Спорт холбоод, спорт клубүүдийн удирдлага нарт албан бичиг хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулагдаж байгаа тэмцээний үйл ажиллагаа, бэлтгэл сургуулилт, секц сургалтыг Улсын онцгой комиссын шийдвэрээр зогсоож байна.
“COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлсэн тус шийдвэртэй холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос шийдвэрийг хатуу дагаж мөрдөхийг анхааруулж Спорт холбоод, спорт клубүүдийн удирдлага нарт албан бичиг хүргүүлсэн байна.