Цагаан ордон төсвийн саналаа бэлтгэхийг агентлагуудад зөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-11 12:06:27

ВАШИНГТОН. /CNN/. Цагаан ордон одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байх нөхцөлийг харгалзан үзэж, төсвийн саналаа бэлтгэхийг агентлагуудад үргэлжлүүлэн зөвлөж байна гэж уг мэдээдэлд ойр эх сурвалж мэдээлжээ.


Уг эх сурвалжийн мэдээлснээр, томоохон телевизүүд Жо Байденыг Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгааг зарласныг үл харгалзан ийнхүү мэдээлэл хүргүүлж байгаа ажээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа юм.


Гэвч өөр нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр, төсвийн талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй харин үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх мэдэгдлийг агентлагуудад хүргүүлжээ. 

Холбоотой мэдээ