Галын аюулаас сэргийлэх сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-10 20:57:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улаан загалмайн хороо хамтран Булган сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.

- Хүйтний улирал эхэлж айл өрхүүд байнга гал түлэх хэрэгцээ нэмэгдэж байна. Үүнийг дагаад гал түймрийн аюул гарах эрсдэл нэмэгддэг. Гэртээ байнга байдаг хүмүүс нь хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Мөн тэднийг асран хамгаалагчид гэр орон, орчин тойрноо харж хамгаалдаг. Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул тохиолдсон үед анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадал олгоход чиглэсэн сургалт хийлээ гэж аймгийн Онцгой байдлын орлогч дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа.

 Гал түймрийн тухай ойлголт, пийшин зуухны галын аюулгүй байдал, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сэдвээр  мэдээлэл, сургалтад Булган сумын 23 иргэн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ