Урлагийн музейг зорих өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-11-09 13:26:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр урлагийн музей үзэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, жил бүрийн 11 дүгээр сарын 9-нийг “Go to an art museum day” буюу урлагийн музейг зорьж бүтээлүүдтэй танилцдаг өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийд 30 мянга гаруй урлагийн музей тодорхой сэдвийн хүрээнд хөнгөлөлт, урамшууллаар үзэх үйл ажиллагаа явуулж үзэгч, сонирхогч нарт бэлэг барьж урлагийн талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. 


Энэ өдөр хүмүүс зөвхөн музейн хажуугаар явж өнгөрөх бус, хүн төрөлхтөн урлагийн сайн сайхныг биширч, мэдлэгийн хүрээг тэлж, урлагийн гайхам ертөнцөөр аялдаг байна. Мөн олон нийтийн сүлжээнд урлагийн бүтээлүүдийн зургийг тавьж мэдлэг, мэдээлэл түгээж, сонгодог бүтээлүүдийг ашиглан төрөл бүрийн эмоци, меме зэргийг хийдэг нь мөн урлагийн ертөнцөөр аялах сонирхолтой шийдэл болдог. Ингэхдээ тухайн бүтээлийн зохиогчийн эрх болон бусад дүрэм журмыг зөрчилгүйгээр  #ArtMusuemDay хаштагийг ашиглан урлагийн бүтээлүүдтэй танилцдаг. 


Мөн номын дэлгүүрүүдээс урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн ном, каталоги худалдаж авч, ингэснээр урлагийн сайн сайхныг бишрэх, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой өдөр юм. Энэ өдөр томоохон музейнүүдээс гадна жижиг арт галерейнууд нээгдэн, байнгын болон явуулын үзэсгэлэн, уран бүтээлийг сонирхуулдаг.




Холбоотой мэдээ