Өмнөговиос нийт 1308 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-25 14:53:59

Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшуулалын 5 дугаар сарын 22-ны сугалааны тохиролд Өмнөговь аймгаас 135 азтан тодорчээ. Энэхүү тохирлын сугалаа явагдаж эхэлснээс хойш тус аймгаас нийтдээ 1308 хүн азтан болсон бөгөөд 3 дугаар сарын 20 сугалааны тохирлоор хамгийн олон буюу 247 хүн азтан болсон байна.

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500 мянган төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлэх ажээ. Харин  урамшууллын хэмжээ 500 мянган төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгөх юм байна. Хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн дансанд, хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор орно гэж Татварын газраас мэдэгдлээ.

Иргэддээ анхааруулахад сугалааны тохирлын дугаараа оруулсан баримтаа устгаж болохгүй юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ