Анхны 100 онооны эзэн Б.Билгүүний ээж Ц.Цэнбумаа 98 оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны хоёр дахь өдрөө үргэлжилсэн төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 185 иргэн оролцохоос 130 иргэн шалгалт өгч, ирц 70.3 хувьтай байжээ.
Эдгээр иргэдээс 45 иргэн тэнцэж, 34.6 хувьтай шалгалт дууссан байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хоёр өдрийн байдлаар 213 иргэн шалгалтад орж, нийтдээ 65 иргэн тэнцээд байгаа аж. Шалгалт 8-ны өдөр үргэлжилнэ. Энэ өдрийн шалгалтын онцлох мэдээлэл бол эхний өдрийн төрийн албаны шалгалтад анхны 100 оноог авсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Б.Билгүүний ээж Ц.Цэнбумаа 98 оноо авсан амжилтыг үзүүлжээ. Ийнхүү ээж хүү хоёр эхний хоёр өдрийн шалгалтад хамгийн өндөр оноог авчээ.
