Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг улираан томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-05 08:21:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Орон нутгийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан нь дэмжигджээ.

Ингэснээр 2020-2024 онд Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбат улиран ажиллах боллоо.

Тэрбээр ирэх дөрвөн жилд удирдах албан тушаалын орон тоог цөөлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу нэг орлогчтой байхаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн заалтын дагуу Цэнджавын Чогсомжавыг аймгийн Засаг даргын орлогчоор улираан ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

МАН түүхэндээ олонх болсон ч төрийн албанд хууль бус халаа сэлгээ хийхийг хязгаарлаж, шаардлагатай томилгоог хийхдээ хууль тогтоомжийг чанд баримтлан ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ